"Зүүнхараа Политехник коллежийн номын сан

 

Эрхэм зорилго:

  • Мэдээллийн хангамжийг сайжруулах
  • Суралцагчдыг бие даан сурч боловсроход нь туслах

Зорилт:

  • Эелдэг харьцаа
  • Шуурхай үйчилгээ
  • Таатай орчин

Танилцуулга:

Тус номын сан нь 18 суудалтай, 1 уншлагын танхимтайгаас гадна уншлагын танхимдаа интернет бүхий 10 компьютер,  оюутны дотуур байранд 10 суудалтай уншлагын танхимтай салбар ажилладаг.

Сургуулийн номын сан нь 7 хоногийн 5 өдөр ажилладаг.

Номын сангийн фондод 7800 ширхэг ном байдаг. Ном, сурах бичиг, тогтмол хэвлэлээр багш, оюутнуудад уншлагын танхим болон гэрээр ном олгож, хөнгөн шуурхай үйлчлэхийн зэрэгцээ жил бүр багш оюутны хэрэгцээт номын  судалгаан дээр үндэслэн мэргэжлийн холбогдолтой ном сурах бичгээр фондын бүрдүүлэлтийг хийдэг. Номын сангийн дотоод үйл ажиллагаанд номын сангийн дотоод журам, номын сангийн үйлчилгээний журам, мөн номын сангийн интернет ашиглах журмыг мөрдөн ажиллаж байна.

Шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн, шинэ номын мэдээ, лавлагаа-ном зүйн буланг тогтмол ажиллуулдаг.

Номын сан нь Lib4U PC Version 1.2 программыг ашиглаж электрон каталогийг ажиллуулж байна. Электрон каталогийг нэвтрүүлснээр уншигчдад өөрсдийн хэрэгцээт материалуудыг эрж хайх, өөрийн сонирхол, суралцаж буй мэргэжил, судалж буй чиглэлээрээ нэмэлт материалуудыг уншиж судлах бүрэн боломжтой болсон юм.

 

2016-11-18 10:31:25

Түгээх