“Зүүнхараа” Политехник коллежийн Сургалтын албаны танилцуулга

Сургалтын алба нь 2019-2020 оны хичээлийн жилд Сургалтын албаны менежер 1, Арга зүйч 3, Нийгмийн ажилтан 1, Нийгмийн түншлэл хариуцсан ажилтан 1, Статистик мэдээ хөдөлмөрийн зах зээлийн судалгаа сурталчилгаа хариуцсан ажилтан 1, Номын санч 1, Эмч 1, Дотуур байрны багш 4 гэсэн нийт 13 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

1. Сургалтын албаны менежер С.Сувдаа: Инженер математик мэргэжилтэй. Улсад 13 жил, “Зүүнхараа” Политехник коллежид 10 дахь жилдээ ажиллаж байна. 2010 онд “Арга зүйч багш” цол тэмдэг, 2012 онд Боловсрол 90 жилийн ойн медаль, 2013 онд Мандал сумын Засаг Даргын Жуух бичиг, 2014 онд “Ахлах багш” цол тэмдэг, “Тэргүүлэх багш” зэрэг, 2015 онд Мэргэжлийн боловсролын Шилдэг менежерээр тус тус шагнагдсан.

2. Арга зүйч Л.Туул: Англи орос хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. Улсад 24 жил, "Зүүнхараа" Политехник коллежид 10 дахь жилдээ ажиллаж байна. 2014 онд Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан, 2018 онд "Боловсролын тэргүүний ажилтан" тэмдгээр шагнагдсан. "Тэргүүлэх багш" зэрэгтэй.

3. Арга зүйч О.Дамдинсүрэн: Газар тариалангийн фермерийн аж ахуйн менежер мэргэжилтэй. Улсад 10 жил, “Зүүнхараа” Политехник коллежид 10 дахь жилдээ ажиллаж байна. 2010 онд “Байгууллагын шилдэг багш”, 2011 онд “Арга зүйч багш” цол тэмдэг, 2012 онд Боловсрол 90 жилийн ойн медаль 2013 онд “Ахлах багш” цол тэмдэг, 2014 онд “Байгууллагын шилдэг ажилтан”, 2015 онд Мандал сумын Засаг Даргын Жуух бичиг, 2016 онд Хөдөлмөрийн Яамны Жуух бичгээр тус тус шагнагдсан.

4. Арга зүйч Л.Наранмандах: Нийгмийн ажилтан мэргэжилтэй. Төрийн удирдлагын магистр. Улсад 12 жил, “Зүүнхараа” Политехник коллежид 10 дахь жилдээ ажиллаж байна. 2007 онд Сонгинохайрхан дүүргийн “Шилдэг нийгмийн ажилтан”, 2009 онд “Зүүнхараа” МСҮТ-ийн “Шилдэг ажилтан”, 2013 онд “Арга зүйч багш” цол тэмдэг, 2014 онд Мандал сумын Засаг Даргын Жуух бичиг, 2015 онд Мандал сумын ИТХ-ийн Жуух бичиг, “Зүүнхараа” Поитехник коллежийн “Шилдэг ажилтан”, “Ахлах багш” цол тэмдэг, 2016 онд Хөдөлмөрийн Яамны Жуух бичиг, Төвийн Бүсийн Эрдэм Шинжилгээний Бага хурлын Илтгэлийн уралдааны 3-р байрын шагнал, “Тэргүүлэх” зэрэг авсан.

5. Нийгмийн ажилтан Б.Наранбаатар: Зургийн багш мэргэжилтэй. Улсад 16 жил, “Зүүнхараа” Политехник коллежид 6 дэхь жилдээ ажиллаж байна. 2003 онд Нийслэлийн Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газрын “Нийслэлийн шилдэг залуу” алтан медаль, 2004 онд Хүүхдийн Төлөө Үндэсний Газрын “Хүүхдийн төлөө” алтан медаль, НАМЗХ-ны “Алтан од” медаль, 2014 онд БСШУЯ-ны Жуух бичиг, “Зүүнхараа” Политехник коллежийн “Хөдөлмөрийн аварга”, 2016 онд Мандал сумын Засаг Даргын Жуух бичгээр тус тус шагнагдсан.

6. Нийгмийн түншлэл хариуцсан ажилтан Ц.Идэрсайхан: Багш, дасгалжуулагч мэргэжилтэй. Улсад 10 жил, “Зүүнхараа” Политехник коллежид 9 дахь жилдээ ажиллаж байна. 2014 онд МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль, 2015 онд “Спортын дэд мастер” цол тэмдгээр тус тус шагнагдсан.

7. Эмч Т.Батцацрал: Бага эмч мэргэжилтэй. Улсад 11 жил, "Зүүнхараа" Политехник коллежид 7 дахь жилдээ ажиллаж байна. 2019 онд Ахмад багш нарын холбооны "Тэргүүний залуу ажилтан" цол тэмдгээр шагнагдсан. 

8. Статистик мэдээ, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, сурталчилгаа хариуцсан ажилтан Х.Булгантамир: Орос-монгол хэлний багш мэргэжилтэй. Улсад 8 жил, “Зүүнхараа” Политехник коллежид 8 дахь жилдээ ажиллаж байна. 2016 онд “Арга зүйч багш” цол тэмдгээр шагнагдсан. 2019 онд Ахмад багш нарын холбооны "Тэргүүний залуу ажилтан" цол тэмдгээр шагнагдсан. 

9. Номын санч М.Намдагмаа: Номын санч мэргэжилтэй. Улсад 5 жил, "Зүүнхараа" Политехник коллежид 2 дахь жилдээ ажиллаж байна. 

10. Дотуур байрны багш П.Нарантуяа: Багш мэргэжилтэй. Улсад 23 жил, “Зүүнхараа” Политехник коллежид 10 дахь жилдээ ажиллаж байна. 2007 онд “Арга зүйч багш” цол тэмдэг, 2013 онд Сэлэнгэ аймгийн Засаг Даргын Жуух бичиг, 2014 онд Мандал сумын Засаг Даргын Жуух бичиг, 2015 онд Хөдөлмөрийн Яамны Хүндэт Жуух, 2016 онд “Ахлах багш” цол тэмдэг, 2019 онд Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнагдсан.

11. Дотуур байрны багш Б.Туул: Багш мэргэжилтэй. Улсад 24 жил, “Зүүнхараа” Политехник коллежид 10 дахь жилдээ ажиллаж байна. 2014 онд Мандал сумын Засаг Даргын Жуух бичиг, 90 жилийн ойн медаль, 2016 онд “Арга зүйч багш” цол тэмдгээр тус тус шагнагдсан. 2019 онд Ахмад багш нарын холбооны "Тэргүүний залуу ажилтан" цол тэмдгээр шагнагдсан. 

12. Дотуур байрны багш О.Оюунцацрал: Багш мэргэжилтэй. Улсад 6 жил, “Зүүнхараа” Политехник коллежид 6 дахь жилдээ ажиллаж байна.

13. Дотуур байрны багш Б.Нарантунгалаг: Нягтлан мэргэжилтэй. "Зүүнхараа" Политехник коллежид 2019-2020 оны хичээлийн жилээс ажиллаж байна.

2015-11-30 11:24:38

Түгээх