Захирлын зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын

19-ний өдрийн хурлаар хэлэлцэж шинэчлэн батлав.

"ЗҮҮНХАРАА" ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ДОТООД ЖУРАМ

НЭГ. Нийтлэг үндэслэл

Хөдөлмөрийн Яамны харьяа “Зүүнхараа” Политехник коллеж нь Монгол улсын Үндсэн хууль, Боловсролын хууль, Мэргэжлийн боловсролын болон Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн, Төрийн албаны хууль, Хөдөлмөрийн хуулиуд, Хөдөлмөрийн сайд, БСШУ-ны сайдын тушаал, бусад тогтоол шийдвэрийг үндэс болгож "Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хууль"-ийг мөрдөн ажиллаж, эдгээрийн үндсэн дээр өөрийн сургуулийн онцлогт тохируулж, дотоод журмаа боловсруулан мөрдөж ажиллана.

1.1  Нийгмийн хөгжил нь иргэдийн боловсролоос шууд шалтгаалах учир Монгол улсын боловсролын хуулийн 1-р зүйлийг үндэслэн зах зээлийн нийгэмд өрсөлдөх ба хөрвөх чадвартай, мэргэжлийн ажилчид бэлтгэн гаргахад тус сургуулийн үндсэн зорилго оршино.

1.2. Сургууль нь Хөдөлмөрийн Яамнаас баталсан сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг мөрдөх ба мэргэжлийн хичээлүүдийн тодорхойлолт, стандартыг боловсруулан, сурган хүмүүжүүлэх ухааны онол практикийн болон бусад орны тэргүүний арга туршлагатай хослуулан хэрэглэж, сургалт хүмүүжлийн ажлыг зохион байгуулна.

1.3. Сургууль нь мэргэжилтэй ажилчдыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчдын шаардлага, захиалгад нийцүүлэн бэлтгэх ба төгссөн хүмүүсийг давтан сургах, мэргэжил эзэмших хүсэл сонирхолтой насанд хүрэгчид болон иргэдийг богино хугацааны сургалтаар өөрийн сургуулийн дотоод дүрэм, журмын дагуу сургана.

1.4. Нийт багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан, ажилчид, оюутан сурагчид нь Монгол улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон бусад хууль тогтоомжинд заасан эрх эдэлж, үүрэг хариуцлага хүлээнэ.

ХОЁР. Сургуулийн сургалтын үйл ажиллагаа

2.1. Мэргэжлийн анхан шатны боловсрол эзэмшүүлэх үндсэн сургалт нь өдрийн 1-2 ээлжээр хичээллэнэ. Сургууль нь чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрөөр мэргэжил эзэмших, давтан сургах, мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх богино хугацааны сургалтуудыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчдын сонирхолд нийцүүлэн зохион байгуулна.

2.2. Сургалт нь салбараар хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, Хөдөлмөрийн яамаар баталгаажсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу явагдана.

2.2.1. Мэргэжлийн боловсролын болон чадамжид суурилсан техникийн боловсролын сургалт гэсэн шатлалаар зохион байгуулна.

2.2.2. Мэргэжлийн боловсролоор: Ерөнхий боловсролын 9-р анги төгсөж суурь боловсрол эзэмшигчдээс элсэлт авч 2.5 жилээр сургаж, бүрэн дунд боловсролтой мэргэжилтэй ажилчнаар, насанд хүрэгчдээс элсэлт авч 1 жилийн хугацаатай чадамжид суурилсан сургалтаар  сурган мэргэжилтэй ажилтан бэлтгэнэ. Мэргэжлийн боловсрол сургалтын 2,5 жилээр төгсөгчдөөс элсэлт авч 1,5 жил, ерөнхий боловсролын 11-р анги төгсөгчдөөс элсэлт авч 3 жил сурган дипломын боловсрол олгоно.

2.2.3. Сургалтын алба нь Техникчийн салбар болон Хөдөө аж ахуй, Үйлдвэрлэл үйлчилгээний тэнхим гэсэн 3 хэсгээс бүрдэнэ. 

2.2.4. Үйлдвэрлэлийн сургалт нь сургуулийн мастерын газар дадлагын талбайд, ажил олгогч болон үйлдвэр дээрх сургалт гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.

ГУРАВ. Сургалт хумүүжлийн ажлын зохион байгуулалт, хичээлийн байранд баримтлах дэг журам

3.1. Сургалтын нэгдсэн төлөвлөгөө болон сургалтаас гаднах үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг сургалтын менежер, хичээлийн хуваарийг статистик мэдээ, ХЗЗ-ийн судалгаа сурталчилгаа хариуцсан ажилтан цаг тухайд нь гаргаж, захирлаар батлуулан биелэлтийг хянаж ажиллана.

3.2 Хичээлийн эхлэх хугацаа өглөө 8.30 цагаас, хичээлийн үргэлжлэх хугацаа 80 минут. Завсарлах хугацааг 5 минут, их завсарлага 20 минутаар тогтоож хичээлийн завсарлагаар сурагчдыг идэвхитэй хамруулж, хөнгөн зуушаар үйлчлэх арга хэмжээ авна.

3.3 Сургуулийн багш нар нь өглөө 08:30-17:30 цаг хүртэл ажиллана.

 3.4 Хичээлийн үргэлжлэх хуваарь:

1-р ээлж    08.30-09.50                                      2-р ээлж   13.00-14.20
                 09.55-11.15                                                      14.25-15.45   

                 Их завсарлагаа 20 минут                                 15.50-17:10                      

                 11.35-12.55                          

 3.5. Багш нарын цагийн ачааллыг улиралд тэнцүүлсэн байдлаар сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж захирлаар батлуулан мөрдөж болно.

 3.6. Багш нар нь мэргэжлийн онцлогоос шалтгаалан үйлдвэрлэлийн, үйлчилгээний, хөдөө аж ахуйн, техникийн гэсэн 4 багаас бүрдэнэ. Багийн ахлагч нар кредитийн журмын дагуу урамшуулал олгоно.

 3.7. Сургалтын албаны ажилтан нь суралцагчдын өдөр тутмын ирцийг үнэн зөв бүртгэн сар бүрийн 20-ны дотор анги удирдсан багш нараар баталгаажуулан цагийн нэгтгэлийг эцсийн байдлаар гаргаж тооцооны нягтланд биечлэн өгнө.

3.8. Жижүүр багш нь өглөө 08:00 цагаас 18:00 цаг хүртэл ажиллана. Ажиллах хугацаандаа өглөө сурагчдыг оруулах, багш нарын хичээл оролтод хяналт тавьж шаардлагатай тохиолдолд сургалтын албаны ажилтантай хамтран хичээлийн цагт зохицуулалт хийж, сургалтын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж, орой нийт багш ажилчдын ирцийн мэдээг сургалтын менежерт танилцуулж байна. Жижүүр багшид ажлын гүйцэтгэлийг 0,05 багц цагаар тооцож олгоно.

3.9. Захирлын тушаалаар анги удирдсан багшийг томилж, ангийн багш нар ангийнхаа сурагчдын сурлага, сахилга, хүмүүжил, эрүүл мэндийн байдал, анги танхимын эд хөрөнгийг сургуулийн захиргааны өмнө бүрэн хариуцна.

3.10. Сургалтын менежер болон арга зүйч нар хамтран багш нарын ажлыг сар бүр дүгнэж тэдний бүтээлч үйл ажиллагааг өрнүүлэн үнэн зөв дүгнэж, шагнаж урамшуулах ба хариуцлага тооцож ажиллана.

3.11. Багш нар ээлжит хичээлийн бэлтгэлийг хичээл эхлэхээс өмнө бүрэн хангаж сургалт явагдах нөхцлийг бүрдүүлсэн байна.

3.12. Багш бүрийн хөдөлмөрийн сахилгыг өндөржүүлэн тэднийг бүтээлч санаачлагатай ажиллуулах, сурагчдын сурлагын чанарыг дээшлүүлэх, мэргэжил эзэмшүүлэх, мэргэшүүлэхэд онцгой анхаарч, хариуцлагыг дээшлүүлж,  шагнаж урамшуулах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, заах арга зүйд нь дэмжлэг үзүүлэн удирдлагаар хангах зэрэгт сургалтын менежер хяналт тавьж ажиллана.

3.13. Багш, оюутан сурагч хичээлийн цагаас хожимдох, урьтаж тарах, хичээл таслахыг хориглоно. Хичээлтэй байгаа үед багш, сурагчдыг ямар нэг шалтгаанаар дуудах, хичээлээс хөндийрүүлэх, хичээл зааж байгаа багш хичээлийн дундуур сурагчдыг гадагш явуулахыг хориглоно.

3.14. Хичээл орж буй тохиолдолд хурал цуглаан, бусад шалтгаанаар багшийг дуудахыг хориглоно.

3.15. Ажил, хичээлгүй байгаа үед багш, ажилтан бүр хичээлийн дараа анги танхим, лаборатори, кабинетийн цэвэрлэгээг хийлгэн, эрүүл аюулгүй байдлыг шалган, лацдаж түлхүүрийг жижүүрт өөрийн биеэр авчирч өгнө. Хэрэв ангийн болон дадлагын газрын түлхүүр өгөөгүй үед ус алдаж эд хөрөнгийг гэмтээх ба анги, дадлагын газраас ямар нэгэн зүйл алга болсон байвал багш өөрөө хариуцах ба түлхүүр өгсөн тохиолдолд тэр өдрийн жижүүр бүрэн хариуцна. Хичээлийн байранд гарсан аливаа осол зөрчлийг мэдсэн хүн бүхэн тэр даруйд жижүүрт яаралттай мэдэгдэж байна.

3.16.а. Хичээлд ирээгүй сурагчдын шалтгааныг өдөрт нь буюу дараа өдөрт нь заавал тодруулах, шалтгаангүй хичээл таслах явдлыг бүрэн арилгахыг анги удирдсан багш нар хариуцаж ажиллана.

б. Нэг жилийн чөлөө аваад дараагийн хичээлийн жилд хугацаандаа ирээгүй сурагчдыг сургуулиас бүр мөсөн чөлөөлнө.

в. Тухайн төгсөх жилдээ ямар нэгэн шалтгаанаар хугацаанд нь шалгалтаа өгөөгүй хоцорсон сурагчдыг дараа жилийн төгсөх сурагчидтай хамт шалгалт өгөхийг зөвшөөрөх бөгөөд энэ хугацааны шалтгааныг тодруулсан өргөдлийг сурагчаар бичүүлж, анги удирдсан багш нар захирлын тушаалыг гаргуулсан байна. Хэрэв дараа жил нь шалгалтаа өгөхгүй дахин хоцорвол сургуулиас бүр мөсөн чөлөөлнө.

г. Сургуулийн багш нарын зөвлөгөөний хурлыг жилд 2 удаа хийх бөгөөд нийт оюутан суралцагчдыг бүрэн хамруулна.

3.17. Мэргэжлийн ур чадвар бага, аттестатчилалд тэнцээгүй, мэргэжлийн шалгалтанд "D"-ээс доош дүнтэй шалгагдсан багш нарыг мэргэжлийн байгууллагын шийдвэрээр ажлаас чөлөөлнө.

3.18. Багш нар сурагчдыг сургуулийн захиргааны зөвшөөрөлгүйгээр гадагшаа ажилд авч явах, ажил хийлгэхээр хүнд өгч явуулах, хичээлтэй үед сурагчдыг гадагшаа юманд явуулах зэргийг хатуу хориглоно.

3.19. Хичээлийн байранд гадуур хувцастай явах, хичээлийн үед бусдад нөлөөлөхүйцээр чанга ярих, үймж шуугих, гүйх, дуу хөгжим тавьж болохгүй.

3.20. Хариуцсан анги танхим болон өрөө тасалгааны цонх, салхивч, усны цорго зэргийг онгорхой орхихыг хориглоно.

3.21. Хууль ёс, нийгмийн дэг журам, сургуулийн үйл ажиллагааны дотоод журам зөрчих, сургалтын үйл ажиллагааны үзэл баримтлалын эсрэг чиглэсэн элдэв сурталчилгаа, хэл яриа гаргахыг хориглоно. Сургуулийн дүрэм, дотоод журмыг чанд сахиж, хөдөлмөрийн болон суралцах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлнэ.

3.22. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, зааврыг чанд мөрдөж, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зохих журмын дагуу багш, оюутан, сурагчид тогòмол өмсөж хэрэглэнэ.

а. Дадлагын ажлын хувцсыг 9 сарын 20-ны дотор мөнгө төвлөрүүлэн бэлэн болгох.

б. Багш, ажилчдын ажлын хувцсыг 2 жилд нэг удаа олгох.

в. Сурагчид дадлагын ажлын хувцсыг өөрсдөө хариуцна.

3.23. Хичээлийн хуваарь, хичээллэх анги танхимыг сургалтын менежер, арга зүйч нар зохицуулна. Хуваарийн дагуу анги танхим сольж орох тохиолдолд тухайн анги танхим, эд хогшлын бүрэн бүтэн байдлыг тухайн хичээл зааж байгаа багш бүрэн хариуцна.

3.24. Хичээл сургалтын үйл ажиллагаа явагдаж байх үед гадны хүмүүс хичээлд суух, багш сурагчидтай уулзах зайлшгүй шаардлага гарвал сургалтын менежер болон арга зүйчээс зөвшөөрөл авна.

3.25. Тухайн сургуульд 5-аас доошгүй жил ажилласан багш сурган хүмүүжүүлэгчид ажлын тайлан, сургалтын албаны тодорхойлолт, ажлын үр дүнгийн үзүүлэлтээр 85%-иас дээш дүгнэгдсэн зэргийг үндэслэн сургуулийн захирлын тушаалаар заах аргач зэрэг олгоно.

ДӨРӨВ: Багш ажилчдад цалин, нэмэгдэл олгох тухай

4.1. Улсаас баталж өгсөн төсөв болон сургуулийн мэдлийн фондыг үр ашигтай зарцуулах ажлыг зохион байгуулж, багш, мастер багш, ажилтан ажилчдын цалингийн хэмжээг ажилласан жил, хийсэн ажлын үр дүнг харгалзан Монгол улсын Засгийн газраас тухай бүрд гаргасан цалингийн сүлжээний жишгийг баримтлан, ҮЭ-ийн төлөөллийг оролцуулан сургуулийн захирал, ня-бо нар тогтооно.

4.2. Анги удирдсан багшийн ажлын үр дүнг сар бүр тооцон анги даасны нэмэгдлийг Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №29-р тогтоолыг үндэслэн цалингийн 10 хүртэл хувиар тооцож олгоно.

4.3. Багш, сурган хүмүүжүүлэгчдийг хөдөлмөрийн тухай хуулийн 42.1 заалтыг үндэс болгож,  халагдсан шалтгааныг нь харгалзан хуулийн дагуу тэтгэмж олгоно.

4.4. "Хөдөлмөрийн тухай" хуулийн 50.2, 54.1 заалтуудыг үндэслэн ажилтны үндсэн ажлынхаа зэрэгцээ ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан бол 40%, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн бол 20%, ажлын байрны тодорхойлолтонд заагаагүй ажил үүргийг гүйцэтгэсэн бол 20%, шөнийн цагаар ажилласан бол 2 дахин тус тус тухайн ажилтны үндсэн цалинг нэмэгдүүлэн тооцож, нэмэгдэл хөлс олгоно. Энэхүү олгох албан тушаал, ажлын байрны нэмэгдэл нь ур чадварын нэмэгдэлд хамаарагдахгүй, зөвхөн хийсэн ажлын хөлс болно.

4.5. "Хөдөлмөрийн тухай" хуулийн 52.1, 53.1 заалтуудыг үндэс болгон нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг нь 2.0 дахин, ердийн ажлын өдөр илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно.

4.6.  Ажилтанд ажлын үр дүнгээр нь үндсэн цалин дээр сар тутам ур чадварын нэмэгдлийг 10- 25%-иар бодож нэмэгдэл хөлс олгох ба мэргэжлийн зэргийн нэмэгдлийг тогтоосон журмын дагуу сар бүр олгоно.

4.7. Багш нарт танхимын бус кредитийг Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан А/198/215 тоот тушаалын хавсралтад зааснаар тооцож олгоно.

4.8. Багш ажилчдад томилолтын зардлыг зохих журмын дагуу тооцож олгоно.

ТАВ. Багш ажилчдыг ажилд авах, ажлаас челеөлөх ба ажлын зохион байгуулалт, ажлын цагийн дэг.

5.1. Багш ажилчдыг ажилд томилохдоо Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 24-р зүйлийг үндэслэн дараах бичиг баримтыг бүрдэл болгож, захирлын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэн, ажилд орохыг хүссэн тухайн ажилтантай тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулан хүчин төгөлдөр болгож ажилд авна. Ажилд орохыг хүссэн ажилтан дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

А. Хөдөлмөрийн дэвтэр

Б. Нийгмийн даатгалын дэвтэр

В. Диплом, мэргэжлийн үнэмлэх, сертификат

Г. Иргэний үнэмлэх

Д. 3 үеийн намтар

Е. Ажил байдлын тодорхойлолт

Ё. 3x4 хэмжээний зураг 4 ш

Ж. Эрүүл мэндийн дэвтэр

3. Ажилд орохыг хүссэн өргөдөл буюу томилолт

Г. Төрийн албан хаагчийн анкет

5.2.  Ажилчдыг ажлаас чөлөөлөхдөө Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцална.

5.3. Ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд зохих тэтгэмж олгох эсэх асуудлыг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасны дагуу шийдвэрлэнэ.

5.4. Монгол улсын хөдөлмөрийн хуулийн 80-р зүйлд заасныг үндэслэн багш ажилчдад ар гэрийн гачигдал, өвчин зовлон, бусад зүйл тохиолдоход цалинтай буюу цалингүй чөлөө олгоно. Ажилд орох үед ажлын байрыг хэвээр хадгална.                                                     

5.5. Хоёр долоо хоногт тогтсон өдөр захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар нэгж, салбарын менежерүүдийн мэдээлэл сонсож, сургалт болон санхүү, аж ахуйн үйл ажиллагаатай холбогдолтой асуудлуудыг хэлэлцэж байх.

5.6. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр гэрээ, хэлэлцээр байгуулах, нэмэлт өөрчлөлт оруулахдаа Монгол улсын хууль тогтоомж шийдвэрийг мөрдлөг болгож ажиллана.

5.7. Сургуулийн үйлчилгээний ажилчдын ажил үүргийн хуваарийг аж ахуйн албаны дарга гаргана.

5.8.а. Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх ажил, албан тушаалын жагсаалтыг гаргаж, захирлын тушаалаар баталж мөрдөнө.

б.Эд хөрөнгө хариуцан ажиллаж байгаа хүмүүстэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж ажиллана.

5.9. Түр тушаалтай ажиллаж буй ажилтанд бүх төрлийн зээлийн тодорхойлолт өгөхгүй байх.

5.10. Багш, ажилтан, ажилчид, оюутан, сурагчид чөлөө авах тохиолдолд өргөдлийг өөрөө гардан бичих бөгөөд, утсаар хэлэх буюу хүнээр дамжуулан чөлөө авахыг хориглоно.

5.11. Сургуулийн захиргаанаас гадагш явуулж буй албан бичгийг бичиг хэргийн ажилтан явуулах ба харин сургууль дээр зайлшгүй хийгдэх үйл ажиллагаатай холбогдолтой албан бичгийг хариуцан хийж байгаа хүн өөрийн биеэр албан байгууллагад авж очин ажлыг богино хугацаанд түргэн шуурхай шийдвэрлэж байх.

5.12.а. МУ-ын БСШУ-ны сайдын 2012 оны 07 дугаар сарын 27-ны А/445 тоот тушаалыг үндэслэн дотуур байртай сургуульд бага эмч ажиллуулж болно.

б. Сургуулийн эмч нь багш, ажилтан, ажилчдын эрүүл мэндэд анхаарал тавьж, сард 2 удаа үзлэг хийх, зөвлөгөө өгөх зэрэг эмнэлгийн тусламжийг тухай бүрт нь үзүүлж ажиллана.

в. Сургуулийн эмч, сургуулийн орчны ариун цэвэр соёлжилтыг дээшлүүлэх талаар байнгын хяналт тавьж сургалтын үйл ажиллагааг хэвийн цэвэр орчинд явуулах ажлыг бүрэн хариуцан, үйлчлэгчдийн өдөр тутмын ажилд үнэлэлт өгч, дүн мэдээг  7 хоног бүр сургуулийн захиралд танилцуулж байх.

Сургуулийн эмч өвчилсөн оюутан сурагчдад 3 хүртэл хоногийн өвчний магадлагаа өгнө. Хэрэв ýнэ хугацаанд өвчтөний биеийн байдалд өөрчлөлт гарахгүй бол мэргэжлийн эмч нарт үзүүлж актыг сунгуулах ба дараагийн арга хэмжээг авч байна.

5.13. Багш ажилчид нь тухайн өдрийн ажлын цагт багтаан өөрийн хариуцсан ажлыг бүрэн чанартай сайн хийх ба ажлын цагийн горимыг баримтална.

5.14. Багш сурган хүмүүжүүлэгчид нь Боловсролын тухай хуулийн 44.1, 44.2. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19-р заалтуудыг мөрдлөг болгон ажиллуулах.

5.15. Ажилчдын ажлын байрыг шилжүүлэн өөрчлөх тохиолдолд захирлын тушаалаар томилно.

5.16. Сургуулийн захиргаа, олон нийтийн байгууллагаас зохиогдож байгаа биеийн тамир, спорт, урлаг соёл, хүмүүжлийн ажилд багш, ажилчид бүрэн хамрагдан оролцоно.

5.17. Захиргаа аж ахуйн ажилчдын ажлын цаг өглөө 8.30 цагт эхэлж орой 17.30 цагт ажлын цаг дуусна.

5.18. Шинээр ажилд орж байгаа багш, ажилчдыг түр буюу дадлагажигч багшаар 6 сар ажиллуулсны дараа ажлын үр дүн, тайлан, салбар нэгжийн менежерүүдийн тодорхойлолт, өөрийн өргөдлийг үндэслэн, захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж, “Үндсэн” багш, ажилтнаар ажиллуулах тушаал гаргана.

5.19. Нууц хариуцсан буюу тамга тэмдэг түших, хэвлэмэл бланк хариуцсан ажилтнуудыг томилж, сургуулийн нууцын тухай журмыг боловсруулан тушаалаар баталсан өдрөөс хойш хүчин төгөлдөр болгон мөрдөж ажиллана.

5.20. Архивын болон албан хэрэг хөтлөлтийн талаар тухай бүр тодорхой арга хэмжээ авч байх ба сургуулийн архивыг үндсэн зааврын дагуу зориулалтын байр, өрөө тасалгаа, тавиур ширээ, шаардлагатай тоног төхөөрөмж техник хэрэгслээр (галын хор, гал унтраах хэрэгсэл, чийг дулаан хэмжигч) хангана.

5.21. Сургуулийн салбар нэгжүүд хуучин оны баримтыг эмхлэн цэгцэлж, үдэж баримт хүлээн авах хуваарийн дагуу сургуулийн архивт жил бүрийн 1-р улиралд багтаан шилжүүлж байна.

5.22. Засгийн газрын "Төрийн архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлж “Үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх талаар ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээ болон жилийн ажлын төлөвлөгөөнд жил бүр тусгаж хэрэгжүүлж байна.

5.23. Сургуулийн албан хэрэг хөтлөлтийг явуулахдаа архивын болон албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврыг мөрдөж ажиллах.

5.24. Сургуулийн захиргаа, нэгж салбар бүр дээр албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар анхааран ажиллах.

5.25. Багш ажилчдын сургалтын материалыг сургалтын албанд хөнгөлөлттэй үнээр хувилах ба 1 тал нь 30 төгрөг, ар өвөр тал 50 төгрөг, иргэний бичиг баримт 100 төгрөг байна.

5.26. Ажилтан ажилчид нь Монгол улсын хөдөлмөрийн хуулийн дагуу үндсэн ажлаа орхигдуулахгүйгээр сургуулийн удирдлагатай тохиролцож, гэрээ байгуулсны үндсýн дээр өөр байгууллагад ажил хавсран хийж болно.

5.27. Баярын амралтын үеэр хичээлийн болон дотуур байранд ажиллах хариуцлагатай эрг¿үл жижүүрийг захирлын тушаалаар томилно.

5.28. Сургуулийн удирдах ажилтнууд, багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан ажилчид өөрийн ажил албан тушаалын хүрээнд мэргэжил дээшлүүлэх сургууль, курс, сургалтанд явах зэрэгт цалинтай чөлөө олгоно. Бүх ажиллагсад мэдлэг, мэргэжил, ажлын ур чадвараа байнга дээшлүүлж байна.

5.29. а. Оюутнуудын чөлөөт цагийг зөв өнгөрөөх, сургуулийн болон аймаг, хот, улсын урлаг, спорт, ажил мэргэжлийн төрөл бүрийн уралдаан, тэмцээнд оролцох, урлагийн тоглолтоор буюу сургууль сурталчилах ажлаар явах зэрэгт дэмжлэг туслалцаа үзүүлэн зохион байгуулан явуулах, оюутны байгууллагуудад хандив туслалцааг үзүүлж байна.

        б. Багш, ажилтан, ажилчид өөрийн болон бусад гадаад, дотоодын ижил төрлийн мэргэжлийн сургуулиудын багш ажилчидтай туршлага солилцох, уралдаан, тэмцээн зохион байгуулах, хүлээж авах, бэлэг дурсгалын зүйл зэрэгт зохих зардлыг зарцуулж байна.

5.30. Сургуулийн нийтийн эзэмшлийн газар хог хаях, эд хогшил тоног төхөөрөмж, ном сурах бичиг, үзүүлэнг ариг гамгүй эдэлж гэмтээх, сургуулийн захиргаа эд хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр анги танхим хичээлийн байрнаас эд хөрөнгө шилжүүлэн зөөх, авч гарах, хуваарьт өрөө байрыг дур мэдэн солих, зориулалтын бусаар ашиглахыг хориглоно.

5.31. Түргэн тусламж, цагдаа, гал усны аюулд тусламж дуудахаас бусад тохиолдолд жижүүрийн утсыг ашиглахгүй.

ЗУРГАА. Шагнал урамшил

6.1. Оюутан сурагчдын авъяас чадварыг хөгжүүлж улсын болон аймгийн хэмжээнд зохиогддог төрөл бүрийн урлаг спортын уралдаан тэмцээн, АСТ, олимпиадад идэвхитэй оролцуулан, эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг буюу бусдаас илүү дэвшилтэд арга барилаар ажиллаж өндөр амжилт гаргасан багш нарт сар бүр ур чадварын нэмэгдэл тооцно.

6.2. Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 29-р тогтоолд заасны дагуу мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгоно.

Заах аргач багш     10%

Тэргүүлэх багш      15% 

Зөвлөх багш           20%

6.3. Оны шилдэг багш, ажилтанг “Захирлын нэрэмжит шагнал”-аар шагнаж, сарын цалингийн 100%-иар урамшуулал олгоно.

6.4. Шилдэг тэргүүний нэг оюутныг жилд нэг удаа захирлын нэрэмжит шагналаар шагнаж урамшуулна.

6.5. Гэгээрлийн сайдын 1997 оны 5-р сарын 21-ны өдрийн 141-р тушаалын 1-р хавсралтыг үндэслэн, тус сургуулийн багш ажилчдаас яам болон удирдах дээд байгууллагын шагналаар шагнагдвал, шагналын дагалдах мөнгийг сургууль гаргаж өгөх ба хүндэт самбарт зургийг нь тавьж алдаршуулна.

6.6. Сурлага, сахилга бат, урлаг спортоор тэргүүний, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог шилдэг тэргүүний оюутан сурагчдыг шагнаж урамшуулах, бүтэн, хагас өнчин сурагчдад тэтгэлэг тусламж олгох ба үдэшлэг, уралдаан, спортын тэмцээний зардал, үдэшлэг, уулзалтанд оролцсон, үйлчилсэн хөгжимчдийн болон урлагийн төрлөөр заасан багшийн хөлсийг олгож урамшуулна.

6.7 Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан багш ажилтан, оюутан сурагчдыг болон сургуулийн захиргаанаас дор дурдсан хэлбэрээр шагнаж алдаршуулна:

А. Хүндэт самбарт зургийг тавьж алдаршуулан, мөнгөн шагналаар шагнана.

Б. Мөнгөн шагналаар

В. Хөдөлмөрийн алдрыг нь тэмдэглэх.

Г. Одон медальд тодорхойлох, сайшаан шагнахдаа хамт олон, салбарын саналыг үндэс болгоно.

6.8. Салбар, хэсгийн болон сургуулийн захиргааны ажил дүгнэлтээр багш ажилчдыг ажлын чанар, үр дүнг тооцон дараах шагналуудыг доорх хувь хэмжээгээр бодож олгоно.

А. Улс, бүсийн ажил мэргэжлийн уралдаан, олимпиадад өөрөө болон оюутан сурагчдыг бэлтгэж, 1-3 байр, тусгай байр эзлэн өндөр амжилт гаргасан багшид сарын үндсэн цалингийн 25-50% хүртэл хувийг урамшуулал болгон олгоно.

6.9. Улс, хотын чанартай уралдаан тэмцээн, хурал зөвлөгөөнд ороход эдийн засгийн туслалцаа үзүүлэх

ДОЛОО. Багш ажилчид, оюутан сурагчдад хариуцлага тооцох, хориглох зүйл

7.1. Хөдөлмөрийн сахилга алдсан, мэдээ тайлан саатуулах, мөн эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан, даасан ангийн оюутан сурагчид нь хэрэг зөрчил гаргасан, багшийн ёс зүйн дүрэм болон сургуулийн дүрэм, дотоод журмыг зөрчсөн багш, ажилтанд Монгол улсын хөдөлмөрийн хуулийн 131-р зүйлийн 131.1 -ийг үндэслэн захирлын тушаалаар дараах арга хэмжээг оногдуулна.

  1. сануулах
  2. цалин хөлсийг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах
  3. ажлаас халах

7.2. Ажил үүргээ биелүүлэх явцдаа болон албан тушаалаа ашиглан өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн ба гэрэл цахилгаан, ус алдах зэрэг хохирол учруулсан ажилчдад Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 132-р зүйлийн 132.1, 135-р зүйлийн 135.1.2, 135.1.4-т тус тус заасны дагуу хохирлын хэмжээг шууд учирсан жинхэнэ хохирлоор тооцож, засвар хийлгэх ба материалыг нөхөн төлүүлнэ.

7.3. Засгийн газрын 1991 оны 08-р сарын 23-ны 248-р тогтоолын 4-р бүлгийн 17-р зүйлд заасныг үндэслэн ажил дээр архидан согтуурсан буюу согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн, сургуулийн эд зүйлийг завшсан зэрэг зөрчил гаргасан багш ажилчдыг ажлаас халах ба ажил тасалсанд тооцон хууль тогтоомжинд заасны дагуу арга хэмжээ авах ба хөдөлмөрийн сахилгатай холбогдсон бусад асуудлыг хөдөлмөрийн гэрээнд нарийн тусган баталгаажуулна.

7.4. Хичээл зааж буй багш нь сурагчдыг хүндэтгэн үзэхгүй хичээлийн дундуур удаа дараа орхин гарч сэлгүүцэн өөрийн хүлээсэн үүргээ ухамсарлаагүй тохиолдолд хөдөлмөрийн хуулийн 131-р зүйлд заасны дагуу шат дараалсан арга хэмжээ авна.

7.5. Хичээл хүмүүжил дадлагын газар, байр танхимд дараах зүйлүүдийг хориглоно:

а. Өрөө тасалгаанд тамхи татах ба архи уух

б. Гадуур хувцастай явах

в. Гүйх, чанга хашгирч чимээ шуугиан гаргах, ноцолдох зодолдох

г. Хичээлийн байрыг бохирдуулах, хог хаях

д. Сургуулийн жижүүрүүд гадны хүмүүсийг зөвшөөрөлгүй оруулах

е.  Сургуулийн захирал болон хариуцагч хүний зөвшөөрөлгүйгээр дадлагын газар, хичээлийн танхим, спортын болон хурлын заал, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг өөр хүнд шилжүүлэх буюу эзэмшүүлэх.

ё. Дадлагын газарт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, анги танхимын эд материалыг гадагш гаргахыг тус тус хориглох ба зөвхөн захирал, нягтлан нарын зөвшөөрлөөр хөрөнгийг худалдах, гадагш гаргахыг зөвшөөрнө. Хэрэв гаргасан тохиолдолд хариуцсан багш, ажилчдад хариуцлага тооцно.

7.6. Оюутан сурагчид нь сургууль дээр архидан согтуурах буюу гаднаас согтуу орж ирэх, зодолдох, гэмт хэрэг хэв журмын зөрчил гаргах, хичээл таслах, хулгай дээрэм хийх, бусдыг дарамтлах зэрэг зөрчил гаргавал Засгийн газрын 1991 оны 08.23-ны өдрийн 248-р тогтоолыг үндэслэн сануулах донгодох, сургуулиас хөөх зэрэг арга хэмжээ авна. Дээрхи асуудлыг захирлын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ.

7.7. Тухайн өдрийн жижүүр нь сургууль дотор гадны хүн зөвшөөрөлгүй оруулахгүй, сонор сэрэмжтэй байх үүрэгтэй бөгөөд сургуулийн гадна үүдний талбайг цэвэр үзэмжтэй байлгах ба хариуцсан ажлынхаа дагуу хүлээх үүргүүдийг биелүүлээгүй нөхцөлд энэ журмын 7.1 -д заасны дагуу шат дараалсан арга хэмжээ авна.

7.8. Үйлчлэгчид нь сургуулийн ариун цэврийг дээд хэмжээнд байлгах үүрэгтэй ба хэрэв шаардлагын хэмжээнд хүртэл цэвэрлээгүй, удаа дараа хангалтгүй цэвэрлэж хангалтгүй дүгнэгдвэл, сантехникийн слесариуд нь халаалт дулааныг хэвийн хэмжээнд байлгах үүрэгтэйгээс гадна жижиг гэмтэл, ус алдах, бөглөрөх тохиолдолд ажил дээрээ бэлэн байж яаралттай арга хэмжээ аваагүй, ажил үүргээ биелүүлээгүй, засвар хийхгүй хялбар аргыг хайж бөглөх, цоожлох зэрэг зөрчил гаргах, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй зэрэг дутагдал гаргаж ажиллавал дотоод журмын 7.1-ийг үндэслэн шат дараалсан арга хэмжээ авна.

7.9. Ажлын нэг өдөр ажилд ирээгүй, 4 ба түүнээс дээш цагаар ажил тасалсан, хичээлийн байранд согтууруулах ундаа хэрэглэсэн болон согтуу ирсэн багш ажилтанг ажил тасалсанд тооцно. Ажиллаагүй өдөр, цагт ногдох хөлсийг цалин, ээлжийн амралтаас нь тус тус хасаж тооцно.

7.10. Оюутнууд сурлага сахилга батаар тэнцээгүйн улмаас сургуулиас хасагдсан тохиолдол суралцах хугацаанд олгогдсон тэтгэлэгийг буцаан олгоно.

7.11. Сургуулийн дотоод журам зөрчсөн хүмүүст сануулахаас эхлэн ажлаас халах хүртэл арга хэмжээ авахдаа тухайн нэгжийн удирдлагын санал, захирлын зөвлөлгөөний шийдвэрийг үндэслэн захирлын тушаалаар шийдвэрлэгдэнэ.

7.12. Багш өөрийн буруугаас тухайн хичээлээс 20 минут хүртэл хоцорвол 2 цагийн хичээлийг заасанд тооцохгүй. Тухайн өдрийн 2 цагийн хичээлийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр заагаагүй тохиолдолд тухайн өдрийн ажлыг хийгээгүйд тооцно.

7.13. Багш сурган хүмүүжүүлэгч, ажилтан, ажилчдын ажил, хичээлээс эрт явсан, хоцорсон, ирсэн явсан цаг нь бүртгэгдээгүй тохиолдол буюу өөрийн буруугаас нийт хоцорсон цаг нь сарын сүүлчээр электрон цагийн бүртгэлээр гарсан байдлыг үндэслэн 60 минут тутамд 1 цагаар бодож, ердийн өдрийн ажлын үргэлжлэл 8 цагийн хөлснөөс хасаж тооцно.

7.14.а. Багш, ажилтан, ажилчдын ёс зүйд нийцэхгүй алдаа гаргасан, оюутан сурагчдаас мөíãө татсан, сурагчдыг хэл амаар доромжлох, ямар нэг хэлбэрээр дарамт үзүүлсэн, боловсролын хуулинд заагдсан журам заалтыг зөрчсөн тохиолдолд багш, сурган хүмүүжүүлэгчид, ажилтан ажилчдад Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, сургуулийн дотоод журмын заалтын дагуу арга хэмжээ авна.

б. Сурагчдын тэтгэлэг буюу эд хөрөнгөтэй холбогдолтой асуудлаар ноцтой зөрчил гаргасан багш ажилтан, албан хаагчдыг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан ажиë олгогчийн итгэлийг алдсан үндэслэлээр ажлаас шууд чөлөөлнө.

НАЙМ. Тус сургуульд суралцагч оюутан сурагчдын эрх, үүрэг

8.1. Тус сургуулийн оюутан сурагчид нь суралцах хугацаандаа Боловсролын хуулинд заасны дагуу суралцагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

8.2. Сургуулийн болон дотуур байрны дүрэм, журмыг чанд биелүүлж, хэв журам зөрчих, архи уух, зодоон хийх, гэмт хэрэгт оролцох, хулгай дээрэм хийх, хичээл таслах зэрэг аливаа зөрчлийг гаргахгүй байх.

8.3. Чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлж, урлаг спортын уралдаан тэмцээн, сонгон суралцах дугуйлан, секцэнд идэвхтэй оролцож, өөрийгөө хөгжүүлэх бүх бололцоог ашиглах.

8.4. Ахмад хүмүүс болон багшийг ангид ороход хүндэтгэн мэндэлж, хичээлийн үед багшийн яриа нөхдийн асуултыг анхааралтай сонсож, хичээлийн конспектыг бүрэн тэмдэглэж авах.

8.5. Сургуулийн эд аж ахуйг хайрлан хамгаалж, ариг гамтай хэрэглэн эзэмших ба хэрэв эвдэж устгавал хууль тогтоомж, дотоод журамд заасны дагуу төлнө.

8.6. Өвчний буюу хүндэтгэн үзэх шалтгаанаар хичээлдээ ирж чадаагүй бол 3 өдрийн дотор анги удирдсан багшид буюу сургуулийн захиргаанд мэдэгдэнэ. Өвчний учир хичээлд ирээгүй сурагч эмнэлгийн магадлагаа авчирна.

8.7. Сургуулийн дотоод журам, нийгмийн хэв журам зөрчсөн, хулгай хийсэн, танхайрсан, архи уусан, хүүхдээс мөнгө татсан, хүүхэд дарамталсан оюутан, сурагчдад сахилга батын дараах арга хэмжээ авна.

а. Ангийн хамт олны хурлаар хэлэлцэнэ.

б. Оюутны зөвлөлийн болон салбарын багш нарын хурлаар хэлэлцэнэ.

в. Багш нарын зөвлөгөөний хурлаар хэлэлцэн гарсан эцсийн шийдвэрийг захирлын дэргэд зөвлөлийн хурлаар баталгаажуулан холбогдох тушаалыг гарган нийтэд танилцуулна.

8.8. Хүндэтгэх шалтгаантай оюутанд чөлөө олгох асуудлыг дараах журмаар шийдвэрлэнэ.

а. 1-30 өдрийн чөлөөг сургалтын менежер.

б. 1 сараас дээш чөлөөг захирал тус тус олгоно.

в. Хичээл заадаг багш цагаар чөлөө олгохгүй.

8.9. Оюутан сурагчдад жилийн чөлөө олгох, чөлөөнөөс ирэх, бусад сургуульд шилжих, шилжин ирэх, мөн сургууль, дотуур байрнаас гарах, байранд орох зэрэг асуудлыг ангийн багш бичиг баримтыг бүрдүүлж сургалтын менежерийн зөвшөөрлийг үндэслэн захирлын тушаал гаргуулна.

8.10. Оюутан нь суралцах боломжийн талаар санал тавьж шийдвэрлүүлэх, давхар мэргэжил эзэмшин төгсөж болно.

8.11. Оюутан сурагчид нь өөрийн сонирхсон мэргэжлийн дагуу сургууль дотроо 10-р сарын 1-ээс өмнө өөр мэргэжлийг сольж шилжин орж болно.

8.12. Оюутан сурагчдын чөлөө авах урьдчилан төгсгөх, сургуулиас хасах, буцааж шилжүүлэх, элсүүлэх асуудлыг сургуулийн дүрэм, дотоод журмын дагуу зохицуулна.

8.13. Сургуулийн дотуур байранд амьдарч байгаа оюутан, сурагчид нь сургуулиас батлагдсан "Дотуур байрны оюутан сурагчдын дагаж мөрдөх журам"-ыг чанд дагаж мөрдөнө.

ЕС. Сургуулийн санхүү, аж ахуй, материаллаг бааз

9.1. Сургууль нь "Төсвийн байгууллагын Удирдлага санхүүжилтийн тухай" хуулийг хэрэгжүүлж, багш ажилтан, оюутан сурагчдын орон тоо, захиргаа аж ахуйн норм, норматив, лимитийг үндэслэн ганцаарчилсан төсөв зохион, сургуулийн хамт олны хурлаар хэлэлцүүлсний үндсэн дээр баталж мөрдөх ба гүйцэтгэлийг мөн хамт олны хуралд тайлагнаж байна.

9.2. Төсвийг үр ашигтай зарцуулах, дотоод нөөц бололцоог дайчлан ажиллах замаар бий болсон бодит хэмнэлт, үйлдвэрлэлийн дадлагын орлого, сургуулийн дадлагын газарт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулсны ба түрээсийн болон бусад орлогыг тогтоосон журмын дагуу сургуулийн бүх төрлийн засвар, багш ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх, оюутан сурагчдын чөлөөт цагаа өнгөрүүлэхэд болон онцгой гачигдал зовлон гарах үед зориулан зарцуулах. Үүнд:

а. Багш ажилчдад төсвөөр батлагдсан сар бүр 55000 төгрөгний хоолны мөнгийг өгөх

б. Онцгой гачигдал гарсан өндөр настан /эхнэр, нөхөр, төрсөн эцэг, эх, үр хүүхэд, эгч, дүү, өөрийн бэр, хүргэн, хадам аав, ээж нас барвал/ багш ажилчдад 100000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэх. 

в. Багш, ажилчдын шинэ төрсөн хүүхэд бүрт 25000 төгрөгөөр хадгаламжийн дэвтэр нээж өгөх.

9.3. Захиргааны болон үйлчилгээний ажилчдын тоо, багш нарын тооны харицааг нь тогтоосон журам цаëингийн сүлжээг баримтлан мөрдөж, цалингийн фонддоо багтаан сургууль өөрөө тогтооно.

9.4. Шаардах хуудсаар олгогдох сургалтын зориулалттай материалыг авахдаа сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг үндэслэн тооцоог нарийн хийж салбарын менежерээр хянуулан нягтлан бодогчоор цохолт хийлгэсний үндсэн дээр захирал баталгаажуулсны дараа няраваас авна.

9.5. Үндсэн хөрөнгө, бараа материал, мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг зөвхөн захирал, нягтлан бодогчийн зөвшөөрлөөр гүйцэтгэх ба бусад шалтгаанаар дур мэдэн хөрөнгө зарцуулахыг хориглоно.

9.6. Эд хөрөнгийн тооллогын болон түргэн элэгдэх материал, хүнсний зүйлийн элэгдэл хорогдлыг тооцож акт гаргах, үнэ тогтоох, ажил хүлээж авах зэрэг ажлын хэсэг комиссуудыг захирлын тушаалаар баталж томилно. Комисс нэг бүрчлэн үзэж акт тогтоож устгах буюу үнэ тогтоох, бууруулан худалдаалах шийдвэр гаргуулна.

9.7. Улирал жилийн тооллого тооцоонд картаар хөрөнгө хариуцагч нар хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.

9.8. Багш ажилчдад онцгой гачигдал, шалтгаан гарсан нөхцөлд дансанд байгаа мөнгөний хэмжээг харгалзан сарын үндсэн цалингийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр мөнгөн урьдчилгаа өгч болох боловч урьдчилгаа авснаас хойш 2 сарын дотор буцааж төлөгдөнө.

9.9. Багш ажилчдын цалинг сард сар бүрийн 25-наас хэтрүүлэхгүй тавьж олгох буюу хугацаанд нь олгохгүй тохиолдолд хариуцлага тооцон ажиллана.

9.10. Сургуулийн захиргаа санхүү нь материаллаг баазыг бэхжүүлж, эд хөрөнгөнд бүртгэлээр тавих хяналтыг сайжруулж улирал, жилийн тайлан балансаар эдийн засгийн шинжилгээ хийж дүнг хамт олноор хэлэлцүүлэн зохих арга хэмжээ авч ажиллахын зэрэгцээ, тайлан балансыг холбогдох санхүүгийн байгууллагад тухай бүрд нь тушааж тооцоо хийж байна.

9.11. Хөдөлмөрийн хуулийн 55-р зүйлийн 55.2.-т заасны дагуу багш ажилчдын амралтын мөнгийг Хөдөлмөрийн хууль, Боловсролын хуулийн заалтуудыг үндэс болгон бодож олгож байна.

9.12. а. Сургуулийн эд хөрөнгө, материал, сургалтын тоног төхөөрөмжийг хайрлан хамгаалж,  түүнийг үр өгөөжтэй ашиглан, хариуцсан тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангана.

б. Дадлагын газруудын эд хогшил, тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдийг тухайн хариуцаж байгаа багш нарт картаар хүлээлгэн өгч хариуцуулна.

в. Багш нар өөрийн буруугаас тоног төхөөрөмж, багаж  хэрэгслүүдийг эвдэх, үрэгдүүлэх тохиолдолд өөрөө төлнө.

9.13 Ус, дулаан, цахилгааны үнэ нэмэгдсэнтэй уялдан хүн бүр цахилгаан, ус, дулааныг боломжтой бүх бололцоо нөхцлөөр хэмнэж ажиллах ба ангиа гэрэлтэй орхих, тень залгах, коридори  вестибюль, бусад талбайн гэрлийг зохих хугацаанд нь унтраагаагүй жижүүр, тухайн анги танхимыг хариуцах багш нар дээрхи байдлыг удаа дараа гаргавал танхимын бус кредитээс суутгаж байна.

9.14. 1995.12.18-ны өдрийн "Ахмад настан,түүнд үзүүлэх хөнгөлөлт үйлчилгээний тухай" хуулийн 1-р бүлгийн 4-р зүйлийн 3-т заасныг үндэслэн жил бүр тус сургуулиас тэтгэвэрт гарсан өндөр настан багш ажилчдыг ахмадуудын өдрөөр хүлээн авч бэлэг дурсгалын зүйл гардуулна.

9.15. Асрамжийн газарт суралцан төгсөөд тус сургуульд элссэн бүтэн өнчин оюутнуудад өвчилсөн үед нь эмнэлгийн тусламж үзүүлэх, эм тарианы мөнгөний зохих хувийг сургуулийн захиргаанаас гарган өгч эмчлүүлж байх.

9.16. Багш, ажилтан, ажилчдад дараах тохиолдолд буцалтгүй тусламж буюу чөлөө олгоно.

а. Багш ажилчид нь 1 сар буюу түүнээс  дээш удаан  хугацаагаар  өвчлөх ба амьдралын зайлшгүй гачигдал тохиолдсон үед жилд нэг удаа 50000 төгрөгийн буцалтгүй тусламж олгоно.

б.Эмчилгээ хийлгэх шаардлагатай багш, ажилчдад эмнэлгийн холбогдох бичиг баримт болон өөрийн хүсэлтийн дагуу 6 сар хүртэл хугацаатай цалингүй чөлөө олгоно.

9.17. Монгол улсын хөдөлмөрийн хуулийн 92-р зүйлийн 92.1, 92.2-ыг үндэслэн багш ажилчдыг орчин үеийн шаардлага хангасан оношилгооны аппарат бүхий эмнэлгийн байгууллагын үзлэгт сонгосон нэг эмчилгээний оношилгооны үзлэгт 2 жилд нэг удаа оруулж шаардагдах зардлын 50%-ийг сургууль хариуцна.

9.18. Гадаадын төслийн ажилтнууд болон гаднаас ирж байгаа хяналт шалгалтын хүмүүсийг хүлээн авч байрлуулах, бэлэг дурсгалын зүйл өгөх , хоол унааны зардлыг шаардлагатай тохиолдолд сургуулиас гаргаж байна.

9.19. Тус сургуулийн багш ажилчдын (0-10 нас)-ны бүх хүүхдийн бичиг баримтыг үндэслэн эх үрсийн баяраар хүүхдэд нь бэлэг дурсгалын зүйл өгч байх ба тусгай томилогдсон комисс ажиллана.

9.20.а. Багш, ажилчид, оюутан сурагчдад байгалийн болон гал усны гэнэтийн аюул тохиолдсон буюу өвчин зовлон тохиолдсон үед сургуулиас буцалтгүй тусламж үзүүлэх.

       б. Өрх толгойлсон амьдралын хүнд нөхцөлд, гэр хороололд амьдардаг үйлчилгээний албаныханд тухайн байгууллагын төсвийн үр ашигт байдлаас хамаарч жилд нэг удаа түлшний мөнгө олгоно.

9.21. Багш ажилчид болон гадны иргэдэд байрыг түрээслэх журмын дагуу гэрээ хийж түрээслүүлэх ба төлбөрийг нь сар бүр тооцож авна.

9.22. Хичээлийн болон дотуур байр, дадлагын газруудыг ангиудад нэг бүрчлэн хариуцуулан өгч хяналт тавьж ажиллана.

9.23. Цэвэрлэгээний чанартай материал, алчуур, ариутгалын бодис авч үйлчлэгчдэд сар бүр зохих нормын дагуу тавьж олгоно.

 

 

 

 

 

 

2015-11-29 14:09:41

Түгээх