МЭНДЧИЛГЭЭ

Манай цахим хуудсаар зочилж буй Та бүхэндээ  “Зүүнхараа” Политехник коллежийн хамт олон,  нийт төгсөгч, багш, суралцагчдыг төлөөлөн мэндчилж байна.

Эх орныхоо хөгжилд, тэр дундаа хөдөө аж ахуй, техникийн  салбарын хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулж, өөрийн түүхээ бидэнтэй  хамт бичилцэхээр  сонголтоо хийж буй таны ирээдүйн зорилгыг биелүүлэхэд манай сургуулийн хамт олон бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллах болно.

Дэлхийн хаана ч, хэзээ ч чухал байр суурь, үнэ цэнээ үл алдах хөдөө аж ахуй, техникийн мэргэжилтэн болохоор сэтгэл шулуудсан таны сонголтонд талархаж байна.

 

Та бүхэнд сургуулийн маань үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Танд амжилт хүсэе.

Эрдэм соёл дэлгэртүгэй.

ХҮНДЭТГЭСЭН:

Техникийн ухааны магистр, зөвлөх багш, дэд профессор, ХААИС-ийн хүндэт доктор Ц.ЭРДЭНЭЧУЛУУН

2015-11-28 14:59:35

Түгээх