Төвийн бүсийн Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын багш нарын дунд заах аргын ур чадварыг сайжруулах, харилцан туршлага солилцох, сургалтын шинэ технологи арга зүйг сургалтанд нэвтрүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Шилдэг арга зүйч багш – 2017” 6-р уралдаан Сэлэнгэ аймаг дахь МСҮТ-д 2017.03.16-17- ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Зүүнхараа ПТК Тогоочийн мэргэжлийн багш Т.Мөнхгэрэл Улс үндэстний хоол хийх хичээлээр 3-р байр

Зүүнхараа ПТК Хими биологийн багш Х.Оюун-Эрдэнэ Алканы шинж чанарыг судлах хичээлээр 2-р байр тус тус эзэллээ.

Багш нартаа цаашдын ажилд нь амжилт хүсье!

2017-03-24 16:51:30

Түгээх