Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.3 Засгийн газрын 2011 оны 399 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам” 2017 оны “ Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөртэй болох тухай 67-р тогтоол Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын 2017 оны 03-р сарын 20 өдрийн 110 дугаар захирамжын дагуу “ Зүүнхараа ПК” нь төлөвлөгөөний дагуу онцгой байдлын үед шаардагдах арга хэмжээний бэлтгэлийг хангаж ажиллалаа. 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын 2017 оны 03-р сарын 20 өдрийн 110 дугаар захирамжын дагуу үйл ажиллагаанд “Зүүнхараа ПК” нь  нийт багш ажилтан, оюутан суралцагчид идэвхтэй оролцлоо. Мөн 03-р сарын 23-нд аврах бүлэг Сумын нэгдсэн дадлага сургалт "Зүүнхараа ПК" дээр амжилттай явагдлаа.

2017-03-24 09:02:11

Түгээх