"Зүүнхараа" Политехник коллеж 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтээ авч байна

Магадлан итгэмжлэгдсэн “Зүүнхараа” Политехник коллеж нь:

Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх 2,5 жилийн ангийн сургалтандаа: /9-р анги төгссөн суралцагч/

-Хүлэмжийн аж ахуйн фермер

-Ойжуулагч

-Тогооч

-Автомашин засварчин

-Гагнуурчин

-Оёмол бүтээгдэхүүний оёдолчин

Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх 1 жилийн сургалтандаа: /12-р анги төгссөн суралцагч, насанд хүрэгчид/

-Хүнсний ногооны фермер

-Эрчимжсэн мал аж ахуйн фермер

-Тогооч

-Үсчин

-Вагон үзэгч засварчин мэргэжлүүдээр элсэлт авч байна.

Сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэгтэй, сургалт, дотуур байр, хоол үнэ төлбөргүй. Утас: 99504016, 88049730, 94942022

2020-06-17 08:12:06

Төгсөгчид өндөр шаардлагатай ажлын байранд...

"Бороо голд" ХХК-ны Хүний нөөцийн хэлтсийн захирал Л.Нямсүрэн, Засвар хариуцсан хэлтсийн дарга Б.Энхсүх нар "Зүүнхараа" ПК-ийн Хүнд машин механизмын засварчин, Автомашин засварчин мэргэжлийн ангийн шилдэг 4 төгсөгчид ажлын байрны санал тавьлаа.

2019-11-14 06:35:50

Мастер тогоочдын сургалт

"Зүүнхараа" Политехник коллежийн урилгаар Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан, Монголын Мастер тогоочдын холбооны ерөнхийлөгч, мастер тогооч, зөвлөх инженер Д.Буяндэлгэр, мастер тогоочдын академын багш "Мастер тогооч" Б. Өнөрзул, С. Цэвэгмид нар ирж багш суралцагчдад, Зүүнхараа хотын тогооч нарт сургалт явууллаа. Уригдан ирсэн бүх багш нартаа ажлын амжилт хүсэе.Цаашид хамтран ажиллах гэрээ байгууллаа.

2019-10-31 04:36:34

Хоршоо байгуулах сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Монголын ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРШООЛОГЧДЫН ХОЛБОО болон КОЙКА САЙН ДУРЫН БАЙГУУЛЛАГАТАЙ хамтран ХАА-н мэргэжлийн багш суралцагчид, өрхийн хүнсний ногоо тариалагчдад ХОРШОО БАЙГУУЛАХ СУРГАЛТ-ыг амжилттай зохион байгууллаа.

 

2017-12-11 16:10:43

Бүгд Найрамдах Солонгос Улсын КОЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын сургалт 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Бүгд Найрамдах Солонгос Улсын КОЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас 2 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Солонгос хоолны сургалт "Зүүнхараа" Политехник Коллежийн Хоолны 2а ангид явагдаж байна.

2017-12-07 10:16:04

“Бүтээлч ажлыг бүгдээрээ хийцгээе” болзолт уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.

“Зүүнхараа” Политехник Коллежийн багш, ажилчдын дунд зохион байгуулагдсан “Бүтээлч ажлыг бүгдээрээ хийцгээе” болзолт уралдааны хүрээнд 5 хоногийн хугацаанд сургуулийн 4 танхимийг засч тохижууллаа. ХАА-н машин тоног төхөөрөмжийн техникчийн дадлагийн газар, Автомашин засварын дадлагын газар, Гагнуур, сантехникийн дадлагын газар, Хоол үйлдвэрлэлийн дадлагын газруудыг багш, ажилчид баг болон хуваагдан стандартад нийцүүлэн өөрсдийн хүчээр тохижуулах ажлыг амжилттай зохион байгууллаа.

2017-12-05 16:56:37

Төвийн бүсийн МБСБ-уудын аварга шалгаруулах спортын наадамд амжилттай оролцлоо.

Зүүнхараа Политехник Коллежийн баг хамт олон Төвийн бүсийн МБСБ-уудын аварга шалгаруулах спортын наадамд амжилттай оролцож багаараа 3-р байр, эмэгтэй сагс мөнгөн медаль, шатрын баг хүрэл медаль, эрэгтэй сагс гар бөмбөг 4-р байр, багш Г.Болормаа сагсан бөмбөгийн шилдэг тоглогчоор шалгарсан амжилтууд гаргалаа. Баг тамирчдаа дэмжиж ажилласан сургуулийн захиргаандаа баяр хүргэе.

2017-11-21 09:45:09

Зүүнхараа Политехник Коллежийн арга зүйч Л.Наранмандах Дархан өргөө политехник коллежийн 40 жилийн ойн нэрэмжит эрдэм шинжилгээний илтгэлийн нээлтэй уралдаанд 3 - р байрт шалгарлаа.

Дархан өргөө политехник коллежийн 40 жилийн ойн нэрэмжит эрдэм шинжилгээний илтгэлийн нээлтэй уралдаанд `багшийн практик ур чадварыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага´ сэдвээр илтгэл тавьж, сан Зүүнхараа Политехник Коллежийн арга зүйч Л.Наранмандахдаа баяр хүргэж ажлын амжилт хүсье.

2017-11-13 09:21:15
Нийт 36 Хуудас 1/4