"Зүүнхараа" Политехник коллеж 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтээ авч байна

Магадлан итгэмжлэгдсэн “Зүүнхараа” Политехник коллеж нь:

Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх 2,5 жилийн ангийн сургалтандаа: /9-р анги төгссөн суралцагч/

-Хүлэмжийн аж ахуйн фермер

-Ойжуулагч

-Тогооч

-Автомашин засварчин

-Гагнуурчин

-Оёмол бүтээгдэхүүний оёдолчин

Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх 1 жилийн сургалтандаа: /12-р анги төгссөн суралцагч, насанд хүрэгчид/

-Хүнсний ногооны фермер

-Эрчимжсэн мал аж ахуйн фермер

-Тогооч

-Үсчин

-Вагон үзэгч засварчин мэргэжлүүдээр элсэлт авч байна.

Сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэгтэй, сургалт, дотуур байр, хоол үнэ төлбөргүй. Утас: 99504016, 88049730, 94942022

2020-06-17 08:12:06

Төгсөгчид өндөр шаардлагатай ажлын байранд...

"Бороо голд" ХХК-ны Хүний нөөцийн хэлтсийн захирал Л.Нямсүрэн, Засвар хариуцсан хэлтсийн дарга Б.Энхсүх нар "Зүүнхараа" ПК-ийн Хүнд машин механизмын засварчин, Автомашин засварчин мэргэжлийн ангийн шилдэг 4 төгсөгчид ажлын байрны санал тавьлаа.

2019-11-14 06:35:50

Мастер тогоочдын сургалт

"Зүүнхараа" Политехник коллежийн урилгаар Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан, Монголын Мастер тогоочдын холбооны ерөнхийлөгч, мастер тогооч, зөвлөх инженер Д.Буяндэлгэр, мастер тогоочдын академын багш "Мастер тогооч" Б. Өнөрзул, С. Цэвэгмид нар ирж багш суралцагчдад, Зүүнхараа хотын тогооч нарт сургалт явууллаа. Уригдан ирсэн бүх багш нартаа ажлын амжилт хүсэе.Цаашид хамтран ажиллах гэрээ байгууллаа.

2019-10-31 04:36:34

Хөдөө аж ахуйн тэнхимийн багш нар өвлийн нарлаг хүлэмж, эрчимжсэн сүүний фермийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа.

Хөдөө аж ахуйн тэнхимийн багш нар Төв аймгийн Баянчандмань сум дахь өвлийн нарлаг хүлэмж, Дахашин ХХК-ны мод үржүүлгийн талбай, Фермер Ванчин гуайн эрчимжсэн сүүний фермийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа.

2017-11-13 09:12:55

“Шилдэг арга зүйч багш – 2017”

Төвийн бүсийн Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын багш нарын дунд заах аргын ур чадварыг сайжруулах, харилцан туршлага солилцох, сургалтын шинэ технологи арга зүйг сургалтанд нэвтрүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Шилдэг арга зүйч багш – 2017” 6-р уралдаан Сэлэнгэ аймаг дахь МСҮТ-д 2017.03.16-17- ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Зүүнхараа ПТК Тогоочийн мэргэжлийн багш Т.Мөнхгэрэл Улс үндэстний хоол хийх хичээлээр 3-р байр

Зүүнхараа ПТК Хими биологийн багш Х.Оюун-Эрдэнэ Алканы шинж чанарыг судлах хичээлээр 2-р байр тус тус эзэллээ.

Багш нартаа цаашдын ажилд нь амжилт хүсье!

2017-03-24 16:51:30

"Зүүнхараа" ПК-ийн хамт олон Хараа бүсийн ЕБС-ийн 9-р ангийн сурагчдын дунд Спортын 3 төрөлт тэмцээнийг 2017.05.13-ны өдөр зохион байгууллаа.

"Зүүнхараа" ПК-ийн хамт олон Хараа бүсийн ЕБС-ийн 9-р ангийн сурагчдын дунд Спортын 3 төрөлт тэмцээнийг 2017.05.13-ны өдөр зохион байгууллаа. Амжилттай оролцсон нийт сурагчиддаа сурлагын өндөр амжилт хүсье. Тэмцээнийг зохион байгуулахад дэмжин ажилласан Хаан банкны Зүүнхараа салбарын хамт олонд талархал илэрхийлье.

 

 

 

2017-05-16 08:55:41

"Зүүнхараа политехник коллеж" гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохиогоор ажиллах, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажиллагаанд хамтарч ажиллав.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.3 Засгийн газрын 2011 оны 399 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам” 2017 оны “ Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөртэй болох тухай 67-р тогтоол Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын 2017 оны 03-р сарын 20 өдрийн 110 дугаар захирамжын дагуу “ Зүүнхараа ПК” нь төлөвлөгөөний дагуу онцгой байдлын үед шаардагдах арга хэмжээний бэлтгэлийг хангаж ажиллалаа. 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын 2017 оны 03-р сарын 20 өдрийн 110 дугаар захирамжын дагуу үйл ажиллагаанд “Зүүнхараа ПК” нь  нийт багш ажилтан, оюутан суралцагчид идэвхтэй оролцлоо. Мөн 03-р сарын 23-нд аврах бүлэг Сумын нэгдсэн дадлага сургалт "Зүүнхараа ПК" дээр амжилттай явагдлаа.

2017-03-24 09:02:11